ГЕГ: Төрийн цахим үйлчилгээний үр нөлөөг сайжруулах хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс “Төрийн байгууллагын цахим үйлчилгээний үр нөлөөг сайжруулах, цахим үйлчилгээтэй холбоотой иргэн, хуулийн этгээдээс гаргаж буй санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг үе шаттай бууруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар болон “Санхүүгийн мэдээллийн технологийн төв” УТҮГ-ын төлөөллүүд оролцов.
Оролцогч байгууллагууд цахим системийн үр нөлөөг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний үр дүн болон өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийлээ.
Мөн Зөвшөөрлийн цахим систем (license.mn)-д хийгдэж буй шинэчлэлийн явц, цаашдын зорилтын талаар мэдээлэл өгч, цахим үйлчилгээний явцад тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг хэлэлцэн, шийдвэрлэх санал, санаачилгыг солилцов.

