E-Business

ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар Д.Булгантамир
ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООТОЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

🔵ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

✅Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгч Э.Тамир нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

📌ХХҮЕГ-ын дарга З.Бауыржан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, төсөл хөтөлбөрүүдэд МҮЭХ-ны оролцоо, дэмжлэг нэн чухал болохыг онцлон тэмдэглэж, өнөөдрийн байдлаар улс даяар 60 мянга гаруй сул ажлын байр зарлагдсан атлаа 100 мянга гаруй хүн ажилгүй байгаа нь хөдөлмөрийн зах зээлд бодит зөрүү байгааг харуулж буйг дурдав. Энэ нь цалин хөлсний нөхцөл, мэргэшлийн түвшин, ажлын байрны чанар зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой бөгөөд уг асуудлыг тодорхой судалж, бодит шийдэл боловсруулахад МҮЭХ-ны оролцоо чухал гэдгийг онцоллоо.

📌Түүнчлэн 2026 оныг “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын хүрээнд хэрэгжих тусгай хөтөлбөрүүд, хөдөлмөр зуучлалын биржүүдийг чадавхжуулах, залуучуудыг тогтвортой ажлын байранд бэлтгэх чиглэлээр МҮЭХ-той хамтран ажиллах өргөн боломж байгааг илэрхийллээ.

📌МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир уулзалтын үеэр хөдөлмөрийн зах зээлд үүсээд буй ажиллах хүчний хомсдол, ур чадварын зөрүү нь тухайн ажил, мэргэжлийн талаарх мэдээлэл, сурталчилгаа хангалтгүй байгаатай шууд холбоотойг онцоллоо.

📌Тэрбээр мөн ажилтныг мэргэшүүлэх, давтан сургах, ур чадварыг нэмэгдүүлэх сургалт, үйлчилгээний чиглэлээр ХХҮЕГ-тай хамтран ажиллах өргөн боломж байгааг дурдлаа. Түүнчлэн төрийн үйлчилгээний салбар, төрийн захиргааны болон соёл, урлагийн байгууллагын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлаар МҮЭХ-д ирж буй хүсэлт, санал нэмэгдэж байгааг онцолж, эдгээр асуудлыг хамтын хэлэлцээр, бодлогын түвшинд шийдвэрлүүлэхэд ХХҮЕГ манлайлалтай оролцох шаардлагатайг тэмдэглэв. Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад голлох үүрэгтэй агентлагийн хувьд ХХҮЕГ энэ чиглэлд үлгэрлэн манлайлах нь чухал гэдгийг онцоллоо.

✅Талууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ур чадвартай ажиллах хүчийг бэлтгэх, хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, ажилтнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр бодит үр дүнтэй, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх суурь тавигдаж байна.

Томилгоот бүрэлдэхүүний хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлын үзлэг явууллаа
Унших
Онцгой байдлын ерөнхий газар

Томилгоот бүрэлдэхүүний хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлын үзлэг явууллаа

Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт зохион байгуулж байгаа “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн хүрээнд өнөө өглөө “ Яаралтай цуглар” дохиогоор аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, томилгоот бүрэлдэхүүний хүн хүч хэрэгсэл, автомашин, тусгай зориулалтын техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа.

2026-06-12 08:12
ГЕГ: Төрийн цахим үйлчилгээний үр нөлөөг сайжруулах хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Унших
Гаалийн ерөнхий газар

ГЕГ: Төрийн цахим үйлчилгээний үр нөлөөг сайжруулах хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс “Төрийн байгууллагын цахим үйлчилгээний үр нөлөөг сайжруулах, цахим үйлчилгээтэй холбоотой иргэн, хуулийн этгээдээс гаргаж буй санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг үе шаттай бууруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

2026-06-10 18:38
Хилийн боомтуудын 2026 оны 06 дугаар сард ажиллах болон түр хаах цагийн хуваарь
Унших
Гаалийн ерөнхий газар

Хилийн боомтуудын 2026 оны 06 дугаар сард ажиллах болон түр хаах цагийн хуваарь

Хилийн боомтуудын 2026 оны 06 дугаар сард ажиллах болон түр хаах цагийн хуваарь

2026-05-27 15:26
Лавлагаа шалгах